← Нүүр

Өсвөр насныханд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө

Өсвөр насанд хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, үзэл бодол, бусадтай харилцах харилцаанд олон өөрчлөлт гардаг. Энэ үед хүүхэд өөрийгөө таньж мэдэх, бие даахыг хүсэхийн зэрэгцээ хичээл сурлага, найз нөхөд, гэр бүлийн харилцаа болон өөртөө итгэх итгэлтэй холбоотой олон асуудалтай тулгарч болно.

Өмнө нь тантай бүх зүйлээ хуваалцдаг байсан хүүхэд тань сүүлийн үед дуугаа хурааж, өрөөндөө ганцаараа байхыг илүүд үзэх, амархан уурлаж бухимдах, эсвэл асуусан зүйлд тань хариулах дургүй болсон байж магадгүй. Зарим хүүхдийн хувьд хичээлдээ сонирхолгүй болох, найз нөхдөөсөө хөндийрөх, өөрийгөө бусадтай байнга харьцуулах, гадаад төрхдөө сэтгэл хангалуун бус байх зэрэг өөрчлөлт ажиглагддаг.

Эцэг эхийн хувьд хүүхэдтэйгээ юу болж байгааг ойлгох, хэрхэн туслахаа мэдэхгүй байх нь санаа зовоодог. Гэвч хүүхэд бүр өөрийн мэдрэмжийг үгээр илэрхийлж чаддаггүй. Заримдаа эцэг эхээ санаа зовоохоос, загнуулахаас, эсвэл өөрийг нь ойлгохгүй байх вий гэж эмээгээд тулгарч буй асуудлаа нуух нь бий.

Сэтгэл зүйн зөвлөгөө нь өсвөр насныханд өөрийн бодол, мэдрэмжээ тайван ярилцаж, өөрт нь юу тохиолдож байгааг ойлгох боломж олгодог. Энэ хуудсыг голчлон эцэг эхэд зориулсан бөгөөд өсвөр насныхан өөрсдөө уншихад ч тохиромжтой.

Өсвөр насныхан ямар асуудлаар зөвлөгөө авдаг вэ?

  • Сэтгэл түгших, хэт их санаа зовох: Хичээл, шалгалт, найз нөхөд, ирээдүйн талаар байнга санаа зовох, тайвширч чадахгүй байх
  • Сэтгэлээр унах, хөндийрөх: Гуниглах, амархан уйлах, уур уцаартай болох, өмнө нь дуртай байсан зүйлсдээ сонирхолгүй болох
  • Өөртөө итгэлгүй байх: Өөрийгөө бусадтай харьцуулах, өөрийн чадвар, гадаад төрхдөө сэтгэл хангалуун бус байх
  • Хичээл, шалгалтын дарамт: Дүнгээсээ болж стресстэх, хичээлдээ төвлөрч чадахгүй болох, алдаа гаргахаас айх
  • Найз нөхдийн харилцаа: Найзуудтайгаа муудалцах, гадуурхагдах, шинэ найзтай болоход хүндрэлтэй байх
  • Үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим дарамт: Сургууль болон цахим орчинд шоолуулах, доромжлуулах, бусдаас айж эмээх
  • Гэр бүлийн харилцааны хүндрэл: Эцэг эхтэйгээ үл ойлголцох, байнга маргалдах, гэртээ өөрийн бодол, мэдрэмжээ хэлж чадахгүй байх
  • Сэтгэл хөдлөлөө зохицуулахад хүндрэлтэй байх: Амархан уурлах, бухимдах, гомдох, сэтгэл санааны өөрчлөлтөө ойлгож чадахгүй байх
  • Ганцаардал, өөрийгөө таньж мэдэх хүндрэл: Найз нөхдөөсөө зайгаа барих, хэн ч өөрийг нь ойлгохгүй мэт санагдах, өөрийн хүсэл сонирхол, үзэл бодлоо ойлгоход хүндрэлтэй байх
  • Амьдралын томоохон өөрчлөлт: Шинэ сургуульд шилжих, өөр улс руу нүүх, эцэг эхийн салалт, гэр бүлийн нөхцөл байдал өөрчлөгдөх

Эцэг эхчүүдэд: зөвшөөрөл, нууцлал, хүүхдийн аюулгүй байдал

Зөвлөгөө эхлэхээс өмнө эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, нууцлал, ямар нөхцөлд мэдээлэл хуваалцах шаардлага гарч болохыг урьдчилан тайлбарлана. Өсвөр насны хүүхдийн хувийн нууцыг мэргэжлийн болон хүүхдийн аюулгүй байдлын хүрээнд хүндэтгэх бөгөөд эцэг эхийн оролцоог шаардлагатай хэмжээгээр хамтдаа тохиролцоно.

Сэтгэл зүйн зөвлөгөөний зорилго нь хүүхдийг өөрчлөх, эсвэл эцэг эхийн хүссэнээр байлгах биш. Харин хүүхэд өөрийгөө илүү сайн ойлгож, сэтгэл санааны хүндрэлээ даван туулах, өөрийн бодол, мэдрэмжээ эрүүл аргаар илэрхийлэхэд нь туслах юм.

Хэзээ мэргэжлийн тусламж авах вэ?

Өсвөр насны хүүхдийн зан байдал, сэтгэл санаа өөрчлөгдөх нь өсөж том болох явцын нэг хэсэг байж болно. Гэхдээ эдгээр өөрчлөлт удаан үргэлжилж, улам хүндэрч, хичээл сурлага, гэр бүлийн болон найз нөхдийн харилцаанд нь нөлөөлж эхэлбэл мэргэжлийн тусламж авахыг зөвлөж байна.

Үнэ

1 уулзалт₮200,000
4 уулзалт₮720,00010% хөнгөлөлт
8 уулзалт₮1,400,0007 + 1 үнэгүй

Бусад төрлийн зөвлөгөө