Монгол, англи хэлээр онлайн сэтгэл зүйн зөвлөгөө. Сэтгэлээ эдгээж, дотоод гэрлээ асаа. Өөрийгөө таньж, сэтгэлийн тэнцвэрээ ол.

Сэтгэл түгших, өөртөө эргэлзэх, харилцаанд хүндрэл гарах, амьдралын өөрчлөлттэй нүүр тулах үед бүхнийг ганцаараа даван туулах албагүй. Mind Mend нь таныг сонсож, ойлгох, сэтгэлээ нээлттэй хуваалцах аюулгүй, тайван орчныг бүрдүүлнэ.

Өөрийн бодол, мэдрэмжээ илүү сайн таньж, дотоод айдас, эргэлзээгээ даван туулж, сэтгэлийн тэнцвэр болон өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэхэд тань хамтран ажиллана.

Bilguun Harris in a professional portrait

Билгүүн Харрис

Зөвлөх сэтгэл зүйч · Сэтгэл заслын зөвлөх

Миний тухай

Боловсрол, мэргэжлийн сургалт
Би Нортумбриагийн их сургуулийн сэтгэл судлалын магистр (MSc), Бирмингемийн их сургуулийн бакалавр (BA) зэрэгтэй. Бекийн хүрээлэнд (Beck Institute) танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл заслын (CBT) ахисан түвшний сургалт, мөн хямралын үеийн тусламж, дэмжлэг үзүүлэх мэргэжлийн сургалтуудад хамрагдсан. Британийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн (BPS) гишүүн.

Ажлын туршлага
Би боловсролын салбарт 10 гаруй жил ажиллахдаа хүүхэд, өсвөр насныхан, залуусын сэтгэл зүйн хөгжил, өөртөө итгэх итгэл, гэр бүл болон бусадтай харилцах харилцаанд тулгардаг олон төрлийн хүндрэлтэй ойроос ажиллаж ирсэн. Мөн Токио хотын сэтгэл зүйн тусламжийн байгууллагад зөвлөгчөөр ажиллаж, сэтгэл санааны хямрал, ганцаардал, түгшүүр болон амьдралын хүнд нөхцөлтэй тулгарсан хүмүүст дэмжлэг үзүүлсэн туршлагатай.

Арга барил
Би CBT, хүн төвтэй болон экзистенциал сэтгэл заслын арга барилыг хүн бүрийн хэрэгцээнд тохируулан ашигладаг. Зөвлөгөөний үеэр таныг шүүмжлэлгүй сонсож, бодол, мэдрэмжээ чөлөөтэй хуваалцах боломж бүрдүүлэхийг эрхэмлэдэг.

Намтарыг бүтнээр нь унших

Үйлчилгээний төрлүүд

Оюутан, залууст зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө

Хичээл, шалгалтын дарамт, ирээдүйн талаарх эргэлзээ, өөртөө итгэлгүй байдал, найз нөхөд, хайр дурлалын асуудал гээд залуу насанд санаа зовох зүйл цөөнгүй. Эдгээр асуудлаас үүдэлтэй сэтгэл түгшилт, стрессээ зохицуулж, өөрийгөө илүү сайн ойлгох, шийдвэр гаргахдаа өөртөө итгэлтэй болоход тань бид тусална.

Дэлгэрэнгүй →

Ээжүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө

Хүүхдээ хайрлахын зэрэгцээ сэтгэлээр унах, ганцаардах, байнга санаа зовох, эсвэл өмнөх амьдралаа санагалзах үе бий. Төрсний дараах сэтгэл санааны өөрчлөлт, ядаргаа, гэр бүлийн харилцааны хүндрэл, өөртөө эргэлзэх мэдрэмжээ ойлгож, даван туулахад тань бид дэмжлэг үзүүлнэ.

Дэлгэрэнгүй →

Өсвөр насныханд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө

Өсвөр насанд хүүхэд тань дуугаа хураах, амархан уурлаж бухимдах, өөртөө итгэлгүй болох, хичээл сурлага эсвэл найз нөхдийн асуудлаас болж шаналах үе бий. Заримдаа юу мэдэрч байгаагаа эцэг эхдээ ч тайлбарлаж чаддаггүй. Бид өсвөр насныханд санаа зовоож буй зүйлсээ нээлттэй ярилцаж, сэтгэл хөдлөлөө ойлгож, тулгарсан асуудлаа даван туулахад нь тусална.

Дэлгэрэнгүй →

Насанд хүрэгчдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө

Ажил, гэр бүл, харилцааны асуудал, удаан үргэлжилсэн стресс, сэтгэл түгшилт өдөр тутмын амьдралд нөлөөлөх үе бий. Мөн салалт, хагацал, ажлын өөрчлөлт зэрэг үйл явдлын дараа сэтгэлээр унаж, цаашдаа яахаа мэдэхгүй санагдаж болно. Бид танд сэтгэл санааны хүндрэлээ ойлгож, даван туулах, өөрт тохирсон гарц шийдлийг олоход тусална.

Дэлгэрэнгүй →

Үйлчилгээ & үнэ →

Бүх уулзалт онлайнаар, монгол эсвэл англи хэлээр явагдана.

Холбогдох

Нэг удаагийн уулзалт 50 минут үргэлжилнэ. Цаашид хэр олон удаа, ямар давтамжтай уулзахыг таны хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан хамтдаа шийдэх боломжтой.

Товч бичиж, эрүүл мэндийн нарийн мэдээлэл оруулахгүй байна уу.

Түгээмэл асуултууд

Ямар насны хүмүүст зөвлөгөө өгдөг вэ?

Би өсвөр насныхан, залуучууд болон насанд хүрэгчдэд онлайнаар сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Сэтгэл түгших, сэтгэл санаа гутрах, харилцааны хүндрэл, өөртөө итгэх итгэл, амьдралын өөрчлөлт, шинэ орчинд дасан зохицох болон төрсний дараах үеийн сэтгэл зүйн асуудлуудаар зөвлөгөө авах боломжтой.

Өсвөр насныхан сэтгэл зүйн зөвлөгөө авч болох уу?

Тийм. Би өсвөр насныханд сэтгэл түгших, сэтгэл хөдлөлөө зохицуулах, өөртөө итгэх итгэл, хичээл сургуулийн стресс, гэр бүл болон найз нөхдийн харилцаатай холбоотой асуудлаар зөвлөгөө өгдөг. Уулзалтыг тухайн хүүхдийн нас, онцлог, хэрэгцээнд тохируулан явуулна.

Эцэг эхийн зөвшөөрөл шаардлагатай юу?

Өсвөр насны хүүхэд зөвлөгөө авах тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг уулзалт эхлэхээс өмнө тодруулна. Мөн зөвлөгөөний нууцлал, эцэг эхийн оролцоо болон ямар нөхцөлд мэдээлэл хуваалцах шаардлага гарч болохыг урьдчилан тайлбарлана.

Англи хэлээр зөвлөгөө авах боломжтой юу?

Тийм. Зөвлөгөөг монгол болон англи хэлээр авах боломжтой. Та өөрт илүү тухтай, бодол санаа, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж чадах хэлээ сонгож болно.

Нэг удаагийн зөвлөгөөний төлбөр хэд вэ?

50 минутын ганцаарчилсан зөвлөгөөний төлбөр ₮286,000 (¥12,000). Мөн 4 болон 8 удаагийн уулзалтын багц сонгож, хөнгөлөлт эдлэх боломжтой. 15 минутын үнэгүй танилцах уулзалт бас бий.

Зөвлөгөөний цаг хэрхэн авах вэ?

Та доорх маягтыг бөглөх эсвэл info@mind-mend.me хаягаар имэйл илгээж цаг захиалж болно. Ямар төрлийн зөвлөгөө авах, аль хэлээр ярилцах, ямар өдөр, цагт боломжтойгоо бичээрэй. Би хүсэлтэд 48 цагийн дотор хариу өгөхийг хичээдэг.